Р.Дагва: Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой

Р.Дагва: Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисст хэлмэгдэгсдийн гэр бүлээс орон сууцаар хангаж өгнө үү гэсэн хүсэлт нэлээдгүй ирдэг байна. Энэ хүрээнд НОСК-ын шугамаар 3 иргэний орон сууцыг шийджээ. 

Энэ талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, НИТХ-ын дарга Р.Дагва нар уулзах үеэр мэдээллээ. 

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва цаашид хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдийг орон сууцаар хангах ажлыг дэмжих хүрээнд НОСК-аас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квот гарган, хамруулах боломжтой гэсэн саналаа хэлэв.

Уулзалтын үеэр энэ онд тохиож буй Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд их хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг залуу хойч үедээ сургамж болгон үлдээх ажлыг хийх ёстойг онцоллоо. Мөн хэлмэгдэгчдийн музей байгуулах саналыг хамба лам Д.Нацагдорж  гаргасныг дэмжлээ.

Ташрамд дуулгахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль анх 1998 онд батлагдаж байв. Өнгөрсөн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгожээ. 2018 оны эхээр тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 сая төгрөг олгохоор болсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулахгүйг мэдэгдлээ 2020-05-15

Филиппинд 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 2020-05-15

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогч О.Энхцэцэг Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа 2020-05-15

“Эрдэнэт”-ийн 49 хувийнхны сүүлчийн хорогдох байр нь Ардчилсан нам боллоo 2020-05-15

Ц.Элбэгдоржид ХИЛИЙН ХОРИГ тавьж, нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглолоо 2020-05-15

Р.Дагва: Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой 2020-05-15

Рохинжа дүрвэгсдийн хуаранд халдвар илэрчээ 2020-05-15

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-05-15

Бразилд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-05-15

Нью-Йорк муж улсад тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн сулруулна 2020-05-15

Буриадад "COVID-19"-өөр дахин өвчилсөн тохиолдол бүртгэгджээ 2020-05-15