Рохинжа дүрвэгсдийн хуаранд халдвар илэрчээ

Рохинжа дүрвэгсдийн хуаранд халдвар илэрчээ

Бангладешийн өмнөд нутагт байрладаг рохинжа дүрвэгсдийн хуаранд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Дүрвэгсдийн хуаранд нэг сая гаруй хүн түр хоргоддог ажээ.

Халдвар илэрсэн нэг рохинжа болон Кокс-Базар дүүргийн нэг оршин суугчийг тусгаарласан гэж Бангладешийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Махбуб Алам Талукдер мэдэгдсэн байна.

“Өвчтөнүүдийг эмчлэх, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлаж, шинжилгээ хийх багуудыг томилсон” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Луиза Донован “Associated Press” агентлагт мэдээлжээ.

Бангладешт халдварын 18863 тохиолдол бүртгэгдэж, 283 хүн нас баржээ. Гэсэн хэдий ч 160 сая хүн амтай тус улсад шинжилгээ хийх байгууламжууд дутагдалтай байгаа тул эдгээр тоон үзүүлэлт өндөр байж болзошгүй ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Филиппинд 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 2020-05-15

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогч О.Энхцэцэг Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа 2020-05-15

“Эрдэнэт”-ийн 49 хувийнхны сүүлчийн хорогдох байр нь Ардчилсан нам боллоo 2020-05-15

Ц.Элбэгдоржид ХИЛИЙН ХОРИГ тавьж, нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглолоо 2020-05-15

Р.Дагва: Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой 2020-05-15

Рохинжа дүрвэгсдийн хуаранд халдвар илэрчээ 2020-05-15

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-05-15

Бразилд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-05-15

Нью-Йорк муж улсад тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн сулруулна 2020-05-15

Буриадад "COVID-19"-өөр дахин өвчилсөн тохиолдол бүртгэгджээ 2020-05-15

Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй 2020-05-15