БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнруйг хүлээн авч уулзав. Хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлж, хэдийгээр урт хилээр хиллэдэг ч өнөөдрийг хүртэл "COVID-19" цар тахлын хоёр улсын хооронд зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байгаа нь олон улсад үлгэр жишээ хамтын ажиллагаа болж байгааг онцлов. Цаашид энэ амжилтыг бататгаж, сонор сэрэмжээ бууруулахгүй, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. 

Дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ, "COVID-19"-ийн үед Хятад улс оновчтой арга хэмжээг шуурхай авч, өндөр зохион байгуулалтын дор өвчний байдлыг хяналтандаа авсанд баяр хүргээд, энэхүү цар тахлыг дэлхийн улс орнууд эв санааны нэгдэлтэй, хамтын хүчээр давж гарах нь чухал гэдгийг онцлов. Мөн тэрбээр цар тахлын онцгой үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагаа худалдаа эдийн засгийн салбараас гадна хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа "COVID-19" цар тахлын үед бие биенээ дэмжих нь Монгол, Хятадын ард түмнийг улам ойртуулж, найрамдалт харилцаа улам бэхжиж байгааг дурдаад Хятадын төр засгаас Монгол Улстай харилцах найрсаг бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлэв. 

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогч О.Энхцэцэг Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа 2020-05-15

“Эрдэнэт”-ийн 49 хувийнхны сүүлчийн хорогдох байр нь Ардчилсан нам боллоo 2020-05-15

Ц.Элбэгдоржид ХИЛИЙН ХОРИГ тавьж, нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглолоо 2020-05-15

Р.Дагва: Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой 2020-05-15

Рохинжа дүрвэгсдийн хуаранд халдвар илэрчээ 2020-05-15

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2020-05-15

Бразилд нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ 2020-05-15

Нью-Йорк муж улсад тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн сулруулна 2020-05-15

Буриадад "COVID-19"-өөр дахин өвчилсөн тохиолдол бүртгэгджээ 2020-05-15

Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй 2020-05-15

БХБЯ-наас сэрэмжлүүлэг хүргэж байна 2020-05-15