“Brent” маркийн нефтийн үнэ 33 ам.доллар давжээ

“Brent” маркийн нефтийн үнэ 33 ам.доллар давжээ

“Brent” маркийн нефтийн үнэ дөрөвдүгээр сарын 13-наас хойших хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ.  

Лондоны ICE биржийн арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн энэ оны долдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 1.61 хувиар өсөж, 33.36 ам.долларт хүрсэн байна.

Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 2.85 хувиар өсөж, 30.36 ам.доллар болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.