Таксины жолоочийг хөнөөсөн этгээдийг Архангайгаас саатууллаа

Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олдсон тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын рашааны орчимд байх айлын хашаанаас Баянгол дүүргийн иргэн, 54 настай эрэгтэй Х-ын цогцос олдсон байдаг. Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч ийн бусдын гарт амиа алдсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилж байсан юм.
Улмаар өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтэй этгээдийг Архангай аймгаас дайчлан баривчилсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.