Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдэжээ.

Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдэжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гуравдугаар сарын 2-ны сонгуулийн дараа байгуулсан 35 дахь Засгийн газрыг төлөөлөн тус улсын Кнессетэд /парламент/ үг хэлэхдээ, Иордан голын баруун эрэг болон Иорданы хөндийн еврейчүүдийн ашиг тусын тулд Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

“Эдгээр нутаг дэвсгэр нь еврейчүүдийн төрж, хөгжсөн газар юм. Энэ газруудад Израилын тусгаар тогтнолыг өргөжүүлж, соинизмын түүхэнд бас нэгэн бүлгийг бичих цаг нь ирсэн” гэж тэрбээр Кнессетийн тусгай хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэнийг тус улсын парламентын сувгаар шууд дамжуулсан байна.

Израилийн 35 дахь Засгийн газрыг Нетаньяхугийн “Ликуд” нам болон тус улсын армийн Ерөнхий штабын дарга асан Бени Ганцын “Кахоль-Лаван” намын хооронд байгуулсан эвслийн хэлэлцээрийн хүрээнд эмхлэн байгуулжээ. Уг баримт бичигт заасны дагуу Нетаньяху болон Ганц нар 18 сарын хугацаатай ээлжлэн Ерөнхий сайдын албыг хаших аж. Улстөрчдйн хооронд байгуулсан хэлэлцээр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөний дагуу Иордан голын Баруун эргийн зарим хэсэгт тусгаар тогтнолыг өргөжүүлэх алхмыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжийг олгож байгаа аж.  

Ням гарагт тангараг өргөсөн шинэ Засгийн газар нь 36 сайдтай бөгөөд Израилийн түүхэн дэх хамгийн том танхим болсон.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Салхитын мөнгөний ордын хэргийн шүүх хурал үргэлжилж байна 2020-05-18

Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлнэ 2020-05-18

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. 2020-05-18

Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна 2020-05-18

Засгаас батлан даасан 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлжээ 2020-05-18

Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдэжээ. 2020-05-18

Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ . 2020-05-18

Бельгийн эмч нар Ерөнхий сайдаа нуруугаа харуулан угтжээ 2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа 2020-05-18

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ 2020-05-18

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 801 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 858 мянгад хүрлээ. 2020-05-18