Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ .

Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ .

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын 2020 оны Сонгуулийн тухай хуульд цоо шинэ зүйлийг тусгаж өгсөн нь "Авлига, албан тушаалын хэргээр ял авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй" гэх заалт юм. Үүнийг шууд утгаар нь МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалт гэж ойлгож, хардах хэсэг ч бий. Энэ ч үүднээс тухайн үед Н.Энхбаяр нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг.

Учир нь, тэд тус хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалтыг тусгасан нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дээрх заалт нь Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэх гомдлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж, хүлээж авахаас татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн шинэ заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэрийг гаргасан билээ. 

Ингэснээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонсож байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй хэвээр үлдсэн байдаг. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн парламентын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшихээр болсон. Нэг үгээр хэлбэл, тэрбээр өөрийн "толгойлдог" намаас Баянгол дүүргээс нэр дэвших эрхээ өвөртөлж, бусад нэр дэвшигчийнхээ нэрсийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлээд байна.

Үүнийгээ МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярыгаа нэр дэвших эрхтэй гэж үзэж байгаа шалтгаанаа гурван шатны шүүхээс ял сонссон ч Улсын Дээд шүүх хэргийг нь цагаатгасан гэж тайлбарлаж байна. 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших эрх өвөртөлсөн цагаас УИХ-ын 2020 оны Сонгуулийн тухай хуулийн шинэ заалт хийгээд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой асуулт хариулт нэхэж эхэлсэн гэхэд болно. Энэ нь Н.Энхбаярын нэр дэвших хүслээ Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс илүүд үзсэн явдал.

Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болж Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ гэх асуулт, бас хүлээлт юм. Хэрхэхийг Сонгуулийн ерөнхий хороо удахгүй шийднэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлтээ өгч бүртгүүлнэ 2020-05-18

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. 2020-05-18

Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна 2020-05-18

Засгаас батлан даасан 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлжээ 2020-05-18

Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдэжээ. 2020-05-18

Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ . 2020-05-18

Бельгийн эмч нар Ерөнхий сайдаа нуруугаа харуулан угтжээ 2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа 2020-05-18

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ 2020-05-18

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 801 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 858 мянгад хүрлээ. 2020-05-18

"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна 2020-05-18