“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ

“Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст  өнөөдөр 8,000,000 төгрөг  гардуулан өглөө.

 Тус продакшны уран бүтээлчид “Zura”  шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож, тус шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан байна.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгаас батлан даасан 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлжээ 2020-05-18

Палестины газар нутгийг Израилын бүрэлдэхүүнд оруулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдэжээ. 2020-05-18

Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ . 2020-05-18

Бельгийн эмч нар Ерөнхий сайдаа нуруугаа харуулан угтжээ 2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа 2020-05-18

“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг ХАНДИВЛАВ 2020-05-18

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 801 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 858 мянгад хүрлээ. 2020-05-18

"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна 2020-05-18

“X-37B” сансрын онгоц тээвэрлэсэн хүнд даацын “Atlas 5” пуужин тээвэрлэгч хөөрчээ. 2020-05-18

Одоогоор улс төрийн 15 нам, 4 эвсэл, 200 гаруй бие даагч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. 2020-05-18

КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД 2020-05-18