Цахимаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой

Цахимаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой

Иргэд өнөөдөр 3-4 төрлийн цахим аппликэйшн ашиглан 60 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой болоод байна. Энд төрийн болон нийтийн бусад олон үйлчилгээ орж байгаа. 

Тодруулбал, “Check my service” гар утасны аппликэйшн ашиглан нийслэл, дүүргийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлт гаргаж болно. Ингэхдээ санал хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой болсон талаар нийслэлийн Мэдээлэл-технологийн газраас мэдээлж байна. 

Энэ нь иргэн хүн үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихгүй хэрэггүй болж байгаа юм. Ингэхийн оронд мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болсон. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг эргээд зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм. 

Үүнээс гадна өргөдөл гомдол гаргах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал хүсэлт өгөхөд үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багатай зэрэг олон давуу талтай. 

Цаашлаад, иргэд тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлөх болсон. Ингэхдээ арилжааны аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын  https://e-tax.mta.mn/, https://itax.mta.mn/ цахим хуудас ашиглан авч болно.

Түүнчлэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авдаг болсон. 

Ер нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагт авч болох нь. Дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ 2020-05-18

“Apple” компани 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар боллоо 2020-05-18

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно 2020-05-18

Орон нутгийн галт тэргээр зорчсон зорчигчдоос халдвар илрээгүй 2020-05-18

БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ 2020-05-18

Цахимаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой 2020-05-18

Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж буйг анхааруулав 2020-05-18

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт зургаан хувиар буурчээ 2020-05-18

Олон улсын музейн өдөр тохиож байна 2020-05-18

МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АЛБАН ЁСООР АВСАН 76 НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАНА УУ 2020-05-18

Дэлхийн 110 гаруй улс цар тахлын шалтгааныг судлах уриалгыг дэмжжээ 2020-05-18