БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ

БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ

Израилд улсаа төлөөлөн сууж байсан БНХАУ-ын Элчин сайд Ду Вэйн нас барсан шалтгааныг тодруулах зорилгоор Хятадын эрх баригчид дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай багийг Еврейн улс руу  илгээхээр болсон байна.

“Haaretz” сонинд нь мэдээлснээр, БНХАУ-ын Элчин сайд тавдугаар сарын 17-ны өглөө Тель-Авив хотын ойролцоох өргөөндөө нас барсан олджээ. Хятадын “тусгай баг” Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах "дотоод мөрдөн шалгах" ажиллагаа явуулахаас гадна, Израил дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газрын "үйл ажиллагааг уялдуулах" ажлыг хийнэ гэж тус сонинд эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан бичсэн байна, Үүнээс гадна, дипломатчийн шарилыг нутагт нь авчрах ажлыг хариуцах бөгөөд талийгаачийн гэр бүлийн төлөөлөл тусгай багийнхантай хамт Израилд ирэх аж. Ду Вэй  2020 оны хоёрдугаар сард БНХАУ-аас Израилд суух Элчин сайдаар томилогджээ.  

Ням гарагт Хятадын төв телевизээр Ду Вэйг эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэж мэдээлээд, нас барсан шалтгааныг баталгаажуулахад “нэмэлт шалгалт, нотолгоо шаардлагатай” гэдгийг тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам дипломатчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.   

Израилын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Исраэль Кац мөн ням гарагт эмгэнэл илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД -19 | Өнөөдрийн ТОДОТГОХ ТООНУУД 2020-05-18

Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ 2020-05-18

“Apple” компани 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар боллоо 2020-05-18

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно 2020-05-18

Орон нутгийн галт тэргээр зорчсон зорчигчдоос халдвар илрээгүй 2020-05-18

БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ 2020-05-18

Цахимаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой 2020-05-18

Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж буйг анхааруулав 2020-05-18

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт зургаан хувиар буурчээ 2020-05-18

Олон улсын музейн өдөр тохиож байна 2020-05-18

МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АЛБАН ЁСООР АВСАН 76 НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАНА УУ 2020-05-18