Олон улсын музейн өдөр тохиож байна

Олон улсын музейн өдөр тохиож байна

Дэлхийн улс орнууд Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирлээ. АНх Москва  хотноо болсон Олон улсын музейн  нэгдсэн ассамблей /ОУМНА/ -аас жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх тогтоолыг баталжээ.

1992 онд энэ  өдрийг тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулж байхаар болсон. Тухайлбал, "Музей  ба соёлын  ландшафт" зэргээр нэг сэдвийг сонгодог. Энэ өдрөөр шинэ үзэсгэлэн нээх, их наадам,  лекц,  хүүхдүүдэд  зориулсан тусгай  хичээл, музейн театрчилсан тоглолт зэрэг олон үйл ажиллагааг улс орнууд зохион байгуулдаг.  Мөн дэлхийн ихэнх музей энэ өдөр  үзэгч олонд үнэ төлбөргүйгээр үйлчилдэг.  

Өнөөдөр дэлхийд 100 гаруй мянган музей ажилладаг. Хамгийн  алдартай музейн тоо 8 мянгад  хүрдэг.  Хамгийн алдартай, асар их баялагтай музей нь 1783 онд байгуулагдсан Парисын  Луврийн музей юм. Лондон дахь Британийн музейг дэлхийд томоороо 2-рт  бичигддэг. Энэ музей Лувраас өмнө, 1853 онд байгуулагджээ. ОХУ-ын хамгийн  алдартай музей бол 1856 онд байгуулсан  Третьяковийн галерей юм. Мөн 1852 онд одоогийн Санктпетербург хотод байгуулсан, дэлхийд алдартай Эрмитаж  юм. Үүний  зэрэгцээ  дэлхийд  алдартай музейнүүдийн тоонд Нью-Йоркийн Метрополитен,  Мадридын Прадо, Каирын  Археологийн музей  багтана. Дэлхийн улс орнуудаас Испанийн музейнүүд хамгийн  их үзэгчтэй байдаг аж..

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Орон нутгийн галт тэргээр зорчсон зорчигчдоос халдвар илрээгүй 2020-05-18

БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ 2020-05-18

Цахимаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой 2020-05-18

Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж буйг анхааруулав 2020-05-18

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт зургаан хувиар буурчээ 2020-05-18

Олон улсын музейн өдөр тохиож байна 2020-05-18

МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АЛБАН ЁСООР АВСАН 76 НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАНА УУ 2020-05-18

Дэлхийн 110 гаруй улс цар тахлын шалтгааныг судлах уриалгыг дэмжжээ 2020-05-18

Осака хотод гуравдугаар сараас хойш анх удаагаа нэмж халдвар илэрсэнгүй 2020-05-18

Та хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авахын тулд... 2020-05-18

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг МУЗН гүйцэтгэнэ 2020-05-18