Цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан этгээдийг торгожээ

Цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан этгээдийг торгожээ

Башкир Улсын Прокурорын газрын хэвлэл мэдээллийн албанаас цагдаагийн албан хаагчид хахууль өгөхийг оролдсон үйлдэлд 300 мянган рублийн торгууль оногдуулсан тухай 5 дугаар сарын 12-ны өдөр мэдээлсэн байна. Белорецк хотын 42 настай иргэн ойд хууль бусаар мод бэлтгэж байсан үйлдэлд нь хойшлуулашгүй ажиллагаа явуулсан цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан байна. Тэрээр хуулийн хариуцлагаас зугтахын тулд цагдаагийн ажилтанд 50 мянган рублийг санал болгож түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхыг гуйсан байна. Цагдаагийн ажилтан хуульд заасан чиг үүргийн дагуу хахууль авахаас татгалзаж удирдлагадаа тухайн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Хахууль өгөхөөр завдсан уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг 300 мянган рублээр торгож, хахуульд өгөхийг завдсан 500 мянган рублийг улсын орлого болгосон байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цагдаагийн хэлтэс ​“Ногоон дуу хоолой" аянд нэгдэж, 60 мод тарилаа 2020-05-18

УИХ дахь АН-ын гишүүд 58 хууль, тогтоолын төсөл санаачилжээ 2020-05-18

Эрүүл мэндийн байгууллагуудад суурин дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө 2020-05-18

Украины дэд сайд агсны хэргийг хэрэгсэхгүй болгожээ 2020-05-18

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 855 081 болжээ 2020-05-18

Цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг завдсан этгээдийг торгожээ 2020-05-18

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлжээ 2020-05-18

5 дугаар сарын 1-нээс хойш анх удаа 9000 хүрэхгүй тохиолдол илэрсэн үзүүлэлт болжээ. 2020-05-18

УИХ-ын сонгууль-2020: “ШИНЭ Эвсэл”-ээс нэр дэвшигчид 2020-05-18

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ 2020-05-18

Дэлхийн банк: Монголын 120 мянган иргэнийг НДШ-ээс таван сарын хугацаанд чөлөөлөх санхүүжилт олгоно 2020-05-18