Өмнөд Суданы Дэд ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

Өмнөд Суданы Тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар болон түүний гэргий Анжелина Тени нар коронавирусний халдвар авчээ. "Өмнөд Суданы Тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Машар Тени-Дургон, хатагтай Анжелина Тени нар болон тэргүүн дэд ерөнхийлөгчтэй хамт ажилладаг хүмүүс, бие хамгаалагч нарын “COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарчээ” гэж дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тус улсад одоогоор коронавирусний халдварын 290 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нас барсан анхны тохиолдол Өмнөд Суданд 5 дугаар сарын 14-нд бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.