Засаг даргад хүний амь нас хөнөөсөн үндэслэлээр ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэжээ

Засаг даргад хүний амь нас хөнөөсөн үндэслэлээр ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэжээ

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу тавдугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 38 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан.

Энэхүү хэрэгт тус сумын засаг дарга 36 настай Р.Даваадорж гэгчийг холбогдуулан шалгаж байгаа эхэлсэн тухай албаныхан мэдээлсэн билээ. Одоогоор  Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт харьяаллын дагуу шалгаж байгаа ба сэжигтнийг түр саатуулаад байгаа аж.

Болсон хэрэг явдлын тухайд эх сурвалжаас тодруулахад, талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон гэлээ. Түүнчлэн талийгаачийн хоёр нүд хөхөрсөн, эрүү хамар болон эгэм орчимд цус хурсан шарх үүссэн байжээ. Шалгалтын явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тархины битүү гэмтэл гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сэжигтэн этгээд амь хохирогчид сэтгэлзүйн болон бие мах бодийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл бий. Хэргийн шалгалтын явцад Р.Даваадорж нь бусдын амь биед халдсан гэх нотлох баримтууд цуглаад байгаа ба түүнд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэсэн гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.