Латин Америкт “COVID-19”-өөр нас барсан хүний тоо 8.5 дахин нэмэгджээ

Латин Америкт “COVID-19”-өөр нас барсан хүний тоо 8.5 дахин нэмэгджээ

Латин Америкийн орнуудад коронавирусний халдвар авсан хүний тоо нэг сар орчмын дотор долоо дахин нэмэгдэж, 542693-т хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо 8.5 дахин өсөж, 30396 болсныг улс орнуудын Эрүүл мэндийн яамдын мэдээлэл харуулсан байна.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр буюу сар орчмын өмнө Латин Америкт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 78091, нас хүний тоо 3573 байжээ.

Халдвар авсан болон нас барсан тохиолдлын тэн хагас нь Бразилд бүртгэгдсэн байна. Тус улсад 254220 хүн халдвар авч, 16792 хүн нас баржээ. Бразилын дараа 94933 хүн коронавирусээр халдварлаж, 2789 өвчтөн нас барсан Перу улс орж байна. Харин гуравдугаарт Мексик улс /51633 хүн халдвар авч, 5332 хүн нас барсан/ оржээ. Сүүлийн өдрүүдэд Мексикт халдвар эрчимтэй тархаж, Чили /46059, 478/, Эквадор /33582, 2799/ улсуудыг гүйцэж түрүүлсэн байна.   

Колумб улсад мөн халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсад сарын өмнө 3105 хүн халдвар авсан байсан бол одоо энэ үзүүлэлт 16295-д хүрч, 592 өвчтөн нас баржээ. Колумбын дараагаар Доминиканы Бүгд Найрамдах Улс  /12 725, 434/, Панам /9726, 279/, Аргентин /8371, 382/ тус тус орж  байна.

Боливид халдварын тохиолдлын тоо 10 гаруй дахин нэмэгдэж, 4263 болсон бөгөөд 174 хүн нас баржээ. Мөн Гондурас /2646, 142/, Гватемал /1912, 35/ болон Куба /1881, 79/ улсын үзүүлэлтүүд өссөөр байна. Сальвадорт халдвар авсан хүний тоо сарын дотор бараг ес дахин нэмэгдэж, 1413 болж, 30 өвчтөн нас баржээ.

Коста-Рика /866, 10/, Парагвай /788, 11/, Уругвай /737, 20/, Венесуэл /618, 10/ улсуудад халдвар авсан болон нас барсан хамгийн бага тохиолдол бүртгэгджээ. Эрх баригчдынх нь мэдээллээс иш татан хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Никарагуа улсад халдварын 25 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.