ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.05.19/ ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Тэрбээр “Өчигдөр /2020.05.18/ нийт 367 хүнд давтан шинжилгээ хийж, хариу нь сөрөг гарсан. Эдгээрээс ХӨСҮТ-д найм, ажиглах байранд 315, тандалтын зорилгоор 17 хүнээс шинжилгээ авсан. Алтанбулаг боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Сайхан мэдээ дуулгахад, өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. Ингэснээр Монгол Улсад нийт 140 тохиолдол батлагдаж, эдгэсэн 26 боллоо. ТЕГ-ын нийт хамт олны зүгээс ХӨСҮТ-д оношлуур бэлэглэсэнд талархал илэрхийлж байна” гэв.
Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд лдоогийн байдлаар 1769 иргэн тусгаарлах байранд байна. Тэдний дунд таваас доош насны 107 хүүхэд, 67 жирэмсэн эмэгтэй. Чихрийн шижин өвчтэй 30, даралттай 93, хавдартай 24 хүн байгаа. Эдгээр хүмүүст мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлага өдөр бүр гардаг. Тухайн үед үзлэг оношилгоог газар дээр нь авч ажилладаг талаар хэвлэлийн хуралд онцлов.
Өнөөдөр Делигээс 150 гаруй иргэн ирж, ХӨСҮТ-д долоон хүнийг авч, хяналтад оруулсан. Эдгээр хүмүүсийг онгоцноос буунгуут түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Гэрийн тусгаарлалтад 3138 иргэн байснаас яг одоо 95 хүн байна. Гэрийн тусгаарла
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.