Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хялбар болжээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хялбар болжээ

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ иргэдэд ойртож, илүү хялбар боллоо.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Е даатгал аппликейшн шинээр нэвтэрсэн бөгөөд үүнийг иргэд гар утсандаа татаж авснаар хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тусламж үйлчилгээний жагсаалт, өөрт хамгийн ойр байрлах эмнэлэг, эмийн сангийн хаяг байршлыг харах боломжтой байна. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх, хянах боломжтой аж.

“Иргэд даатгуулагчид дээрх аппликейшнийг гар утсандаа татаж авахын тулд Play store-ээс эрүүл мэндийн даатгал гэсэн хайлтыг хийж, татан авна. Бүртгүүлэхдээ бүртгүүлэх хэсгийг сонгож өөрийн мэдээлэл, хаяг, утасны дугаараа бичиж бөглөсний дараагаар иргэний цахим үнэмлэхнийхээ 2 талын зургийг зааврын дагуу тод гаргацтай авч, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, 133103 дугаараас баталгаажуулах код ирснээр шинээр нууц дугаараа оруулан хадгалах товчийг дарах юм. Улмаар 24 цагийн дотор таны бүртгэлийг шалгаж эрүүл мэндийн даатгалын хэрэглэгчид үйлчлэх төвөөс бүртгэл баталгаажсан тухай мессеж ирж, тус аппликейшнийг бүрэн ашиглах боломжтой болно” хэмээн аймгийн ЭМДТ-ийн мэргэжилтэн Д.Ирээдүй хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.