Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулна

Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулна

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.‬

Хуралдааны явцад гарч буй шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан өгч байна. Тэрбээр "‪Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдана" гэжээ.‬

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар короновирусний олон улсын болон дотоодын нөхцөл байдал, чартер нислэгүүдийн талаар яг одоо хуралдаж байна.‬

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.