Өрхийн дундаж орлого 19.7 хувиар өсжээ

ҮСХ-ноос мэдээлснээр энэ оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 мянган төгрөгөөр буюу 19.7 хувиар өсжээ. Мөн өмнөх улиралтай харьцуулахад 133.6 (9.7хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Өрхийн сарын дундаж нийт зарлага мөн 1.6 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3 хувь) мянган төгрөгөөр өслөө.
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хувьд эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд:
- цалин хөлсний орлого 144.3 (23.4хувь) мянган төгрөгөөр,
- тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.