Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан нь шинэ пуужингийн хөгжүүлэлтийн тухай мэдээллийг олж авах зорилготой байжээ.

Гэмт этгээдүүд дуунаас үлэмж хурдан пуужингуудын ашиглалтын шинж чанаруудын талаарх мэдээллийг авсан байж болзошгүй байна. Пуужингуудын загварыг бүтээх зорилгоор Японы Батлан хамгаалах яам энэ талаарх мэдээллийг хэд хэдэн компани руу явуулжээ. Загварыг бүтээх компанийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөгчдийн нэг нь “Mitsubishi Electric” компани байсан аж. 

Пуужингийн ашиглалтын шинж чанаруудад пуужингийн ажиллагааны радиус, температурын тогтвортой байдал, хөдөлгүүрийн хүчин чадал гэх мэт мэдээллүүд багтдаг байна. Эдгээр мэдээлэл нь эцсийн шатных биш бөгөөд пуужинг үйлдвэрлэж эхлэхээс өмнө өөрчлөгдөж магадгүй байдаг аж. Иймэрхүү мэдээлэл нь төрийн нууцын тухай хуульд хамаарахгүй хэдий ч онцгой анхаарал шаарддаг гэж "Asahi" сонин цохон тэмдэглэжээ. Японы Батлан хамгаалахын яам хувийн дуунаас үлэмж хурдан пуужинг хөгжүүлэх боломжийг 2018 оноос судалж эхэлжээ. 

Хакерууд өнгөрсөн 1 дүгээр сарын эхээр “Mitsubishi Electric” компани руу халдаж, зөвшөөрөлгүйгээр тус компанийн 120 компьютер, 40 серверт нэвтэрчээ. Эхэндээ 8000 гаруй ажилтных нь талаарх хувийн мэдээллийг хулгайлсан гэж үзэж байсан аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 21 хүрчээ 2020-05-20

А.Амбасэлмаа: Иргэн Алтанхундага ташаа мэдээллээр иргэдийг айлгаж байна 2020-05-20

ХӨСҮТ: Өчигдөр хийсэн 247 шинжилгээнээс коронавирус илрээгүй 2020-05-20

Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл дотор гар утсаар ярихыг хоригложээ 2020-05-20

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 4 сая 986 мянга давж, эдгэрсэн хүний тоо 1 сая 958 мянгад хүрлээ. 2020-05-20

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани руу энэ оны эхээр хакерууд халдсан 2020-05-20

Эквадор хямралын улмаас Элчин сайдын яамдаа хааж байна 2020-05-20

2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн, өргөмжлөх арга хэмжээ болж байна 2020-05-20

Зохиолч, сэтгүүлчийн халуун голомтод төрснөөрөө бахархдаг ХАРХҮҮГИЙН МАНДАХБАЯР 2020-05-20

Гурван настай хүүхдийн аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо 2020-05-20

БНСУ-ын эмнэлэгт халдварын шинэ голомт үүссэн байж болзошгүйг мэдээлжээ 2020-05-20