Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг зөв хэрэглэхэд суралцав

Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг зөв хэрэглэхэд суралцав

 ХӨСҮТ-ийн Биоаюулгүйн олон улсын сургагч багш, мэргэжилтнүүд УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт зохион байгууллаа.

Халдварт өвчний голомтод үүрэг гүйцэтгэн ажиллах мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой тус сургалтын үеэр хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөхөөс эхлээд тайлах хүртэлх дарааллыг зөв баримтлаагүйгээс болж тухайн ажилтан халдварт өртөж улмаар бусдад халдвар тараах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, ОБЕГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар баталсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт заавруудыг эрүүл мэндийн  салбарынхан мөрдөж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.