Испанид өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тав дахь удаагаа сунгажээ.

Испанид өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тав дахь удаагаа сунгажээ.

Испанийн парламентын доод танхим коронавирусний тархалтын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг 6 дугаар сарын 7 хүртэл сунгах Засгийн газрын саналыг сайшаан дэмжжээ.

Испанийн эрх баригчид 3 дугаар сарын дундуур 15 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, орон даяар иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг энэ удаад сунгаж байгаа нь 5 дахь удаагийнх болж байна. Энэ удаад засгийн газар дэглэм үйлчлэх хугацааг сар гаруйн хугацаагаар сунгах хүсэлтэй байсан хэдий ч төв үзэл баримтлагч “Иргэд” намтай яриа хэлэлцээ хийсний дараа 15 хоногоор сунгахаар тохиролцсон байна.

Цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан улсуудын нэг бол Испани юм. Сүүлийн үед коронавирусний халдвар хумигдаж байгаатай холбоотойгоор тус улсад тогтоосон хязгаарлалтуудыг аажмаар сулруулаад байгаа юм. Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах шинэ шатанд 5 дугаар сарын 18-наас шилжсэнээр Испанид зарим кафе, шөнийн цэнгээнт газрууд, музей, зочид буудлуудыг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, оношилгоо 40 гаруй хувьтай байна 2020-05-21

Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг зөв хэрэглэхэд суралцав 2020-05-21

Д.Трамп: “Их-7”-гийн уулзалтыг АНУ-д зохион байгуулах хүсэлтэй байна 2020-05-21

Иранд халдварын улмаас нас барсан хүний тоо 7200 дөхжээ 2020-05-21

Д.Нямхүү: 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 2020-05-21

Испанид өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тав дахь удаагаа сунгажээ. 2020-05-21

Нью-Йоркын цагдаагийн газрын 5.5 мянган ажилтан эдгэж ажилдаа оржээ 2020-05-21

Халдвар авсан хүний тоо 5 079 644-д хүрсэн бол 2 019 570 хүн эдгэрчээ. 2020-05-21

Токиогийн Олимпыг 2021 оноос хойшлуулахгүй 2020-05-21

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган өнөөдөр цахимаар хуралдлаа. 2020-05-21

“Mastercard”-н ажилтнууд вакцин гарган авах хүртэл гэрээсээ ажиллах боломжтой болно 2020-05-21