Уханьд зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ

Уханьд зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ

Коронавирусний халдвар анх дэгдсэн Хятадын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, хууль бусаар тэжээх, худалдахыг хориглолоо гэж тус хотын захиргааны мэдэгдэлд дурджээ.

Энэхүү хоригт улсын тусгай хамгаалалттай төрөл зүйлийн жагсаалтад багтсан, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдолтой амьтдыг оруулаад хуурай газрын бүх амьтан хамаарна. Мөн хүний тэжээсэн зэрлэг амьтдад ч хамаатай аж. Харин шинжлэх ухааны судалгаа явуулах, популяцыг зохицуулах, гоц халдварт өвчний эх үүсвэрийг судлах, хянах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрнө.  Хэрэв ховор төрөл зүйлийг хамгаалах зорилгоор зэрлэг амьтдыг тэжээж үржүүлэх шаардлагатай болбол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авах ёстой байна.

Өмнө нь олгосон бүх зөвшөөрлийг нэн даруй цуцалж, хүчингүй болгоно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Уханийн эрх баригчдын хориг таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд лхагва гаргаас хүчин төгөлдөр болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АТГ-аас 647 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдээллийг СЕХ-нд хүргүүллээ 2020-05-21

Нэр дэвшигчдийн батламжийг ЗУРГААДУГААР САРЫН 2-НД гардуулна 2020-05-21

Япон автомат жолоодлоготой "Конотори-9" сансрын хөлгийг амжилттай хөөргөснөө мэдээлжээ. 2020-05-21

Цэнгэлдэхдээ секс хүүхэлдэй байрлуулсан Сөүл клубийг торголоо 2020-05-21

Сонгуулийн сурталчилгаанд сошиал ашиглах нь ХЯЗГААРЛАЛТТАЙ гэдгийг сануулъя. 2020-05-21

Уханьд зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ 2020-05-21

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох туршилтыг эхлүүлжээ. 2020-05-21

Хятадад шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын вирус тээх хугацаа уртасжээ 2020-05-21

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сунгав 2020-05-21

Орон нутгийн театрууд нэгдсэн тоглолтоо цахимаар толилуулна 2020-05-21

“Taiwan Box” 30 гаруй улсын эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байна 2020-05-21