“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох туршилтыг эхлүүлжээ.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох туршилтыг эхлүүлжээ.

Их Британийн Брайтон, Оксфордын их сургуульд хумхааны эм болох хлорохин, гидроксихлорохиныг ууснаар “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох туршилтыг эхлүүлжээ.

Энэхүү туршилтын хүрээнд Европ, Африк, Ази, Өмнөд Америкийн 40 мянга гаруй эмнэлгийн ажилтанд хлорохин, гидроксихлорохин юм уу идэвхгүй нэгдэл уулгах бөгөөд туршилтад оролцогчид бүгд “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдтэй ойр байгаа хүмүүс байх ажээ.

“Бид эдгээр эмийг “COVID-19”-ийн эсрэг үр дүнтэй байх эсвэл гаж нөлөө үзүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Туршилтад оролцогчид ямар эм ууж байгаагаа мэдэхгүй байх шаардлагатай. Хэрэв оролцогч ямар эм ууж байгаагаа мэдвэл сэтгэл зүйн нөлөөлөл үүснэ” гэж профессор Николас Уайт мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эсэхийг үл харгалзан халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гидроксихлорохин ууж байгаа талаараа энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэр дэвшигчдийн батламжийг ЗУРГААДУГААР САРЫН 2-НД гардуулна 2020-05-21

Япон автомат жолоодлоготой "Конотори-9" сансрын хөлгийг амжилттай хөөргөснөө мэдээлжээ. 2020-05-21

Цэнгэлдэхдээ секс хүүхэлдэй байрлуулсан Сөүл клубийг торголоо 2020-05-21

Сонгуулийн сурталчилгаанд сошиал ашиглах нь ХЯЗГААРЛАЛТТАЙ гэдгийг сануулъя. 2020-05-21

Уханьд зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийг хоригложээ 2020-05-21

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох туршилтыг эхлүүлжээ. 2020-05-21

Хятадад шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын вирус тээх хугацаа уртасжээ 2020-05-21

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сунгав 2020-05-21

Орон нутгийн театрууд нэгдсэн тоглолтоо цахимаар толилуулна 2020-05-21

“Taiwan Box” 30 гаруй улсын эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байна 2020-05-21

Барүто одоо төрөлх эх орондоо парламентын гишүүнээр ажиллаж байна. 2020-05-21