Орон нутгийн театрууд нэгдсэн тоглолтоо цахимаар толилуулна

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр цахим тоглолт хийнэ.
Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед соёл урлагийн салбарын уран бүтээлчид гараа эвхээд суусангүй боломжит нөхцөл байдлыг эрэлхийлэн өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэсээр байгаагийн нэг жишээ энэ юм.
Ийнхүү орон нутгийн театрууд хамтран өөрсдийн уран бүтээлээ цахим хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ. Уг цахим тоглолт Төв аймгийн монгол туургатан театрын тайзнаас Төв аймгийн телевизээр болон 3 театрын цахим сувгуудаар шууд дамжуулах юм байна. Цахим толголтод эдгээр театрын залуу уран бүтээлчдээс гадна тухайн театруудаас төрөн гарсан гавьяатууд урилгаар оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.