ШУУРХАЙ: ШТС-ын ойролцоо гал гарч, эрсдэлтэй байдал үүслээ

ШУУРХАЙ: ШТС-ын ойролцоо гал гарч, эрсдэлтэй байдал үүслээ

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо буюу Орбитод үйлдвэрийн байр шатаж, их хэмжээний гал гарлаа. 

Гал гарсан хэсэг Шатахуун түгээх станцтай ойр байрлалтай байгаа нь эрсдэл дагуулж байна. 

Галын талаар Онцгой байдлын ерөнхий газраас "Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо "Оньдилт" ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ 2020-05-22

Корнавируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах сургалтыг хийлээ 2020-05-22

Бразилд пүрэв гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 1188-аар нэмэгдэж, 20047-д хүрчээ. 2020-05-22

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Орос цэргийн хөшөөнд цэцэг өргөлөө 2020-05-22

“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөв 2020-05-22

ШУУРХАЙ: ШТС-ын ойролцоо гал гарч, эрсдэлтэй байдал үүслээ 2020-05-22

"60 тэрбум"-ын Ц.Сандуй СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ нэр дэвшжээ 2020-05-22

Шуурхай мэдээ 2020-05-22

Л.Хангай: Д.Цогтбаатар сайдын санаачилгаар “Газпром” компанитай хоёр тал гарын үсэг зурсан 2020-05-22

Монгол Улс 90 сая малаа эрүүлжүүлэх вакцинаа өөрсдөө үйлдвэрлэнэ 2020-05-22

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо 2020-05-22