Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшиллоо

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт болж өндөрлөв.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагт хийхээр товлов.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон билээ.

Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.