Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЛАА
![Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЛАА](http://olnodo.com/media/resized/1200x0/images/5ec7aea48a957.jpg)
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраалаа.
Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажилласан юм.
Гал түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.