Пакистанд 107 хүнтэй Airbus A320 онгоц осолджээ.
![Пакистанд 107 хүнтэй Airbus A320 онгоц осолджээ.](http://olnodo.com/images/5ec7bb378f207.jpg)
Пакистаны Pakistan International Airlines компанийн "Airbus A320" онгоц Карачи хотод осолдсон тухай BBC мэдээллээ. Онгоцонд 99 зорчигч, нисэх багийн найман ажилтан байжээ. Түргэн тусламжийн албаныхан ослын газарт очиж, шуурхай ажиллаж буй аж. Онгоцны осол орон сууцны байртай ойрхон газар болжээ.
Пакистаны нисэхийн албаны төлөөлөгч Абдул Саттар Хохар хэлэхдээ “"Онгоц Карачи хотод осолдсон. Бид зорчигчдын тоог бүрэн тодорхой болгохоор ажиллаж байна. Одоогоор зорчигчид, нисэх багийнхан нийлээд 107 хүн байсан нь мэдэгдээд байна” гэжээ.
Пакистаны агаарын тээврийн салбарт өмнө нь хэд хэдэн осол болж байжээ.
2010 онд хувийн агаарын тээврийн Airblue компанийн онгоц Исламабадын ойролцоо осолдож, онгоцонд байсан 152 хүн амь үрэгдсэн том осол болж байв.
2012 онд Пакистаны "Бхожа Эйр" компанийн Боинг 737-200 онгоц осолдож, 121 зорчигч, багийн зургаан гишүүн амь үрэгдсэн юм.
2016 онд Pakistan International Airlines-ийн онгоц мөн Исламабад руу аялж байхдаа осолдож, 47 хүн амь үрэгдэж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.