Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгджээ

Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгджээ

Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгдэж, 22013-т хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 16.5 мянгаар нэмэгдэж, 347398 болсон байна. Сан-Паулу муж болон хотын бөөгнөрөлд 21 сая гаруй хүн оршин суудаг нийслэл хот Сан-Паулу халдварын тархалтын голомт болж байна. Тус бүс нутагт халдварын 80.5 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 6 мянга гаруй хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Сеара муж (35 112), араас нь Рио-де-Жанейро (34 533) оржээ.

Түүнчлэн Пернамбуку, Мараньян, Амазонас, Пара мужуудад нөхцөл байдал хүнд байна. Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгджээ. Халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орнуудын жагсаалтад Бразил АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зохион байгуулалттай тараасан хуурамч мэдээлэлд МАН-аас няцаалт гаргажээ 2020-05-23

АНУ Хятадын 30 гаруй байгууллагыг хар жагсаалтад оруулжээ 2020-05-23

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно 2020-05-23

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан 2020-05-24

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2020-05-24

Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгджээ 2020-05-24

"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Хуульч, судлаач Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ 2020-05-24

Испани орон даяар коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулж 10 өдрийн гашуудал зарлана 2020-05-24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын ослын улмаас долоон хүний амь нас хохирчээ 2020-05-24

ШҮҮХ: Ш.Мөнгөншагай нарт ЯЛ ОНООЖ, хоёр ШҮҮГЧИЙГ ЦАГААТГАВ 2020-05-24

Эрдэмтэд КОВИД-19-тэй өвчтөнүүд хэр удаан халдвар тараах чадвартайг тогтоожээ 2020-05-24