ШҮҮХ: Ш.Мөнгөншагай нарт ЯЛ ОНООЖ, хоёр ШҮҮГЧИЙГ ЦАГААТГАВ

ШҮҮХ: Ш.Мөнгөншагай нарт ЯЛ ОНООЖ, хоёр ШҮҮГЧИЙГ ЦАГААТГАВ

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Энэхүү хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд үлдсэн шүүгдэгч нарыг шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн юм.

Уг хурлаар шүүгдэгч Ш.Мөнгөншагай нарт ял оноож, нэр бүхий хоёр шүүгчийг цагаатгах шийдвэр гаргасан гэх мэдээлэл ирлээ. Шүүхийн зүгээс дээрх хуралдааны албан ёсны шийдвэрийг маргааш буюу тавдугаар сарын 25-ны өдөр нэгдсэн журмаар мэдээлэхээр болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2020-05-24

Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгджээ 2020-05-24

"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Хуульч, судлаач Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ 2020-05-24

Испани орон даяар коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулж 10 өдрийн гашуудал зарлана 2020-05-24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын ослын улмаас долоон хүний амь нас хохирчээ 2020-05-24

ШҮҮХ: Ш.Мөнгөншагай нарт ЯЛ ОНООЖ, хоёр ШҮҮГЧИЙГ ЦАГААТГАВ 2020-05-24

Эрдэмтэд КОВИД-19-тэй өвчтөнүүд хэр удаан халдвар тараах чадвартайг тогтоожээ 2020-05-24

Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа 2020-05-24

Дэлхийд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил тэргүүлсээр байна 2020-05-24

ДЭМБ: Ахмад настнуудын эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй байгааг анхааруулж байна. 2020-05-24

“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшлогдлоо 2020-05-24