Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 05-р сарын 23-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.


2020 оны 05 дугаар сарын 23-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 24-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Их төлөв хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгороор 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2020 оны 05 дугаар сарын 25-нөөс 05 дугаар сарын 29-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26, 28-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЕХ: Н.Номтойбаяртай холбоотой албан ёсны шийдвэр гараагүй 2020-05-23

Хятадын цахим орчинд монголчуудын тусламж гол сэдэв хэвээр байна 2020-05-23

Он дамнан барьж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг үүрэг болгов 2020-05-23

Зохион байгуулалттай тараасан хуурамч мэдээлэлд МАН-аас няцаалт гаргажээ 2020-05-23

АНУ Хятадын 30 гаруй байгууллагыг хар жагсаалтад оруулжээ 2020-05-23

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно 2020-05-23

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан 2020-05-24

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2020-05-24

Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 965-аар нэмэгджээ 2020-05-24

"100 асуулт" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Хуульч, судлаач Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ 2020-05-24

Испани орон даяар коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулж 10 өдрийн гашуудал зарлана 2020-05-24