“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшлогдлоо

“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшлогдлоо

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Playtime” хөгжмийн фестиваль энэ удаад дэлхийд тархаад байгаа "COVID-19" цар тахлын улмаас ирэх оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл хойшлогдохоор болсон байна.

Энэ талаар тус наадмыг зохион байгуулагчид өөрсдийн албан ёсны фэйсбүүк хуудсаар мэдэгдлээ. Тус мэдэгдэлд "Дэлхий даяар "Covid-19"-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан, 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" гэсэн байна.

Тус фестиваль хойшлогдсонтой холбогдуулан зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мөн мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШҮҮХ: Ш.Мөнгөншагай нарт ЯЛ ОНООЖ, хоёр ШҮҮГЧИЙГ ЦАГААТГАВ 2020-05-24

Эрдэмтэд КОВИД-19-тэй өвчтөнүүд хэр удаан халдвар тараах чадвартайг тогтоожээ 2020-05-24

Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа 2020-05-24

Дэлхийд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил тэргүүлсээр байна 2020-05-24

ДЭМБ: Ахмад настнуудын эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй байгааг анхааруулж байна. 2020-05-24

“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшлогдлоо 2020-05-24

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв 2020-05-24

Перугийн хотын захирагч цагдаа нараас авсанд орж нуугджээ 2020-05-24

Коронавирусээр халдварласан 32 хүн эдгээд байна 2020-05-24

Дэлхийн хамгийн чинээлэг 25 эрхмийн нийт хөрөнгө сүүлийн хоёр сарын хугацаанд 255 тэрбум ам.доллароор нэмэгджээ 2020-05-24

Пакистанд онгоцны ослоос амьд үлдсэн зорчигч Мухаммад Зубаир хэрхэн амьд гарсан тухай ярьжээ 2020-05-24