Шүүгдэгч С.Баярын бие муудаж, шүүх хурлыг хойшлууллаа

Шүүгдэгч С.Баярын бие муудаж, шүүх хурлыг хойшлууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч шүүгдэгч С.Баярын бие тааруухан байгаа тул шүүх хурлын ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлууллаа.  

Тэднийг нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 /263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 /2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 /1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хонконгт 100 гаруй жагсагчид саатуулагджээ 2020-05-25

БНХАУ-ын БХЯ Тайваньд зэвсэг нийлүүлэхтэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. 2020-05-25

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ 2020-05-25

Трамп: Путин намайг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй гэдгийг хэлж чадах байна” гэжээ. 2020-05-25

Аваргуудын лигийн 1/8 финалын хариу тоглолт COVID-19 халдварын бай болж, 41 хүний амь насанд хүрсэн” гэж “Edge Health” компанийн судалгаагаар гарчээ. 2020-05-25

Шүүгдэгч С.Баярын бие муудаж, шүүх хурлыг хойшлууллаа 2020-05-25

Австрали, Хятадын үл ойлголцол Монголын нүүрсний экспортонд нөлөөлөх үү. 2020-05-25

Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна 2020-05-25

ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна 2020-05-25

Бусдын халаасанд амьдралаа бүү даатга 2020-05-25

АНУ-ын “The New York Times” сонин ням гарагийн дугаарынхаа эхний нүүрэнд коронавирусний халдварын улмаас хорвоог орхисон мянган хүний нэрсийг, эмгэнэлийн үгийн хамтаар нийтэлжээ. 2020-05-25