НҮБ-ын энхийг сахиулагчдын тоо буурчээ

НҮБ-ын энхийг сахиулагчдын тоо буурчээ

НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн энхийг сахиулах ажиллагааны тухай илтгэлээ танилцуулж, өнгөрсөн онд “цэнхэр дуулгатнууд”-ын тоо буурсныг цохон тэмдэглэжээ.

Өнгөрсөн онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдын тоо 4.8 хувиар буурчээ. НҮБ-ын ивээл дор 2019 онд 61 ийм ажиллагаа явуулсан нь 2018 оныхтой харьцуулахад нэг дахин илүү байжээ.

“Энхийг сахиулагчдын тоо буурсан нь нэг талаас сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон ажиллагааг зогсоосонтой холбоотой байж магадгүй юм. Нөгөө талаас шинээр явуулж буй ажиллагаанууд нь илүү жижиг хүрээг хамарсан, улс төрийн шинжтэй байгааг харуулж байна" гэж үзэж байгаагаа “Энхийн сахиулах ажиллагаанууд, сөргөлдөөнийг зохицуулах” хөтөлбөрийн захирал Яира ван дер Лийна мэдэгджээ.

Тухайлбал, энхийн сахиулах хүчний бие бүрэлдэхүүний 71 хувь нь байдаг Африк тивийн Сахарын цөлөөс өмнөд хэсэгт байрлах нутагт “цэнхэр дуулгатнууд”-ын тоо 5.8 хувиар буурчээ. Бүс нутаг болон олон улсын түвшинд тэр дундаа Сахел, Чадын сав газрын бүс нутгуудад терроризмтой тэмцэх ажиллагааг нэмэгдүүлсэн нь тийнхүү буурсан шалтгаанууды нэг болжээ.  

НҮБ-ын энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүнээс 2019 онд зэвсэгт халдлагын улмаас 28 хүн амиа алдсан нь 2018 оныхтой харьцуулахад нэг дахин илүү аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний халдвар авсан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа 2020-05-25

"Great Clips" үсчний газрын хоёр үсчин, коронавирустэй гэдгээ мэдэлгүйгээр 140 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй байна. 2020-05-25

Д.Сарангэрэл: Гадаадад Монгол Улсын 32 иргэн халдвар авсны 13 нь эдгэрсэн 2020-05-25

Нидерландын шүүх ач нарынхаа зургийг ээжээс нь зөвшөөрөл авалгүйгээр өөрийн Facebook-тээ нийтэлсэн эмээд гэрэл зургуудыг устгах үүрэг өгчээ. 2020-05-25

Хил залгаа улсуудад халдвар нэмэгдэж байна. 2020-05-25

НҮБ-ын энхийг сахиулагчдын тоо буурчээ 2020-05-25

УОК хөл хориог 6 сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа 2020-05-25

Хятадын Ардын банк юанийн ханшийг сулрууллаа 2020-05-25

Ө.Энхтүвшин: COVID-19-өөс сэргийлэх хоёр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүллээ 2020-05-25

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина 2020-05-25

Хөлбөмбөгийн Супер Цомын тэмцээн цуцлагдлаа. 2020-05-25