Сайн дураараа нутаг буцах нь нэмэгджээ

Сайн дураараа нутаг буцах нь нэмэгджээ
Өнөөдөр /2020.01.17/ Инчон хотын цагаачлалын албанаас гаргасан мэдээллийн дагуу өнгөрөгч 2019 оны 12 сараас эхлэн хэрэгжиж буй сайн дураараа нутаг буцах аянаар нутаг буцах хүсэлт гаргасан гадаад иргэдийн тоо нэмэгдсэн хэмээн мэдэгджээ. 2019 оны 11 сар гэхэд 433 гадаад иргэн сайн дураараа нутаг буцсан бол тус аян зарлагдсан 12 сард энэ тоо 66.28%-аар нэмэгдэж 720-д хүрсэн байна. Мөн тус сайн дураараа нутаг буцах аяны хүрээнд нутаг буцсан тохиолдолд дахин Солонгос улсын аяллын виз мэдүүлэх эрхийг олгож байгаа ажээ. Түүнчлэн уг аяны хүрээнд нутаг буцах хүсэлтэй иргэд цагаачлалын албыг зорих нь нэмэгдсэн бөгөөд Инчон, Бүчон, Кимпо, Ансан зэрэг бүс нутгуудын цагаачлалын албанд өдөрт 40 гаруй гадаад иргэн нутаг буцах хүсэлт гаргаж байгаа ажээ. Инчон хотын цагаачлалын албанаас ирэх 17~21 өдрийн хооронд гадаад иргэд ихээр ажилладаг газруудад очиж тус аяны талаарх мэдээлэл өгөх ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.