Солонгосын байр орон сууц
Орон сууц
Нийтийн орон сууцны таваас дээш давхар байр. Хороолол дотроо ахуйн үйлчилгээ, дэлгүүр, нийтийн автомашины зогсоолтой. Сар бүрийн байрны мөнгөн дээр цахилгаан, ус, газ болон бусад үйлчилгээний зардлыг нэмсэн дүнгээр төлдөг.
Оффистел (Байр сууцны зориулалттай)
Оффистел (Officetel) гэдэг нь Office болон Hotel гэсэн хоёр үгнээс гаралтай нийлмэл үг бөгөөд гэр ахуйн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оффис юм. Барилгын тухай хуулийн дагуу оффисын зориулалттай байрны ангилалд багтдаг боловч ахуйн тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байдаг тул ганцаараа амьдардаг хүмүүсийн хамгийн дуртай орон сууцны нэг юм. Ихэнх оффистел автомашины зогсоолтой байдаг. Орон сууцны адил сар бүр байрны мөнгө төлнө.
Хувийн орон сууц
Хувь хүн өөрийн эзэмшлийн газар дээр барьсан орон сууц. Ихэнх хувийн орон нэг хүн эсвэл хоёр хүний (дундын эзэмшил) эзэмшилд байдаг.
Нийтийн орон сууц
Европ маягийн загвартай, дээд тал нь дөрвөн давхар, хоёроос дээш айл суух боломжтой нийтийн орон сууц. Нийтийн орон сууц гэдэг нь нэг барилга дотор хэд хэдэн айл амьдарч болохоор баригдсан орон сууц юм.
One room
Вон рүүм нь оффистелтэй төстэй боловч хэмжээгээрээ жижигхэн. Өрөөнийх нь бүтцээс хамаараад гал тогоо нь тусдаа болон гал тогоо нь хамтдаа гэж ангилдаг. Оффистелийг бодвол түрээсийн төлбөр нь бага байдаг. Их, дээд сургуулиудын ойролцоо маш их байдаг.
Хөлсний байр
Барьцаагүй, байрныхаа хөлсийг сар сард нь төлдөг. Байрны мөнгөнд цахилгаан ус, дулааны мөнгө болон өглөө, оройны цайны мөнгө багтдаг. Гал тогоо, зочны өрөө, ариун цэврийн өрөө нь байр хөлсөлж байгаа хүмүүсийн нийтийн хэрэглээний зориулалттай. Гэрийн эзэн нь хамт амьдардаг.
Кушивонь
Барьцаа, байрны сарын хөлс хамгийн хямд байр . Нэг хүн амьдрах зориулалттай тул өрөө нь тун давчуу байдаг. Нийтийн гал тогоо, 00-н өрөө, шүршүүртэй. Хоол хийх боломжтой. Агшаасан будаа, өндөг, кимчи байрнаас нь тавьж өгдөг.
Эх сурвалж: Сөүл Глобал төв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.