Сүйт бүсгүйтэй болсон Чэнийг EXO-гоос хөөхийг шаардав
Өмнөд Солонгосын EXO хамтлагийн гишүүн Чэн сүйт бүсгүй нь бие давхар гэдгийг зарлаж, удахгүй хурим хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Гэнэтийн энэ мэдээ уг нь баярт үйл явдал ч EXO хамтлагийн фэнүүдэд таалагдсангүй. Тус хамтлагийн томоохон фэн клуб болох “EXO-L ACE”-ийн гишүүд “SM Entertainment” агентлагаас Чэнийг хамтлагаас хасаж, хөөхийг шаардаж эхэлжээ.
Тэд “Чэн шүтэн бишрэгчдээ гомдоолоо. Тэр гэнэт мэдээлэл хийж, хамтлаг дотор үл ойлголцох байдал үүсгэлээ. EXO-гийн есөн жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгож байна. Хамтлагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул түүнийг хөөхийг шаардаж байна” гэжээ.
Фэнүүдийн эсэргүүцлийн жагсаал өчигдөр “SMTOWN Coex Atrium”-д болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.