Хөлбөмбөгийн Супер Цомын тэмцээн цуцлагдлаа.
Өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж, энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргалаа.
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо өмнө нь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй лигээ зохион байгуулах хүсэлтийг УОК-д хүргүүлж зөвшөөрлийн бичгийг 18-ны өдөр хүлээн аваад байсан билээ. Оролцох багууд хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж Монголын Хөл Бөмбөгийн Холбоо ОУ-ын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болоод байсан ч УОК-ын зүгээс энэ шийдвэрээ цуцаллаа.
Энэ улирлын нээлтийн тоглолтыг зургаадугаар сарын 2-нд өнгөрсөн жилийн “МАЗАЛА ДЭЭД ЛИГ”-ийн аварга “УЛААНБААТАР СИТИ” клуб, “МХБХ-ны ЦОМ”-ын аварга “ЭРЧИМ” клубтэй болохоор зарлаад байсан юм.
Энэ долоо хоногт энэ шийдвэрийн талаар МХБХ-ны ЗӨВЛӨЛ хуралдаж, хэлэлцэнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.