ЭМЯ-наас эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө боловсруулжээ.
![ЭМЯ-наас эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө боловсруулжээ.](http://olnodo.com/media/images/5ecb4669d15da.jpg)
ЭМЯ-наас эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө боловсруулжээ.
Тус яамнаас
Эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөө:
• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
• Хүүхэддээ “КОВИД-19” халдварын талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
• Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
• Найз нөхөдтэйгээ цахимаар харилцах боломж олгох
• Хүүхдийн цахим хэрэглээг хянах
• Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг бухимдлаас сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
• Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
• Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.