Казахстанаас 1000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн
![Казахстанаас 1000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн](http://olnodo.com/media/resized/1200x0/images/5ecb491ddbda6.jpg)
Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордны "Б" танхимд үргэлжилж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Гадаадад байгаа иргэдтэй холбоотой санал хэлэх гэсэн юм. Эх орондоо Япон, Солонгос зэрэгт байгаа иргэд амаргүй байна. Мөн БНХАУ-д байгаа иргэд байна. Казахстанаас эх орондоо ирэх хүсэлтээ иргэд 1000 хол давлаа. Хамгийн хүнд байгаа газар бол Турк. Ямар ч орлогогүй болоод байгаа юм билээ, иргэд маань. Яамны зүгээс иргэдэд туслах сан болон олон нийтийн санаачилгаар туслах, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Гэвч иргэд нутагтаа ирэх боломжийг л эрэлхийлж байна. Дараа дараагийн нислэгтээ анхаарах хэрэгтэй байна" гэх саналыг гаргалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.