Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өглөө.

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өглөө.  

Үүнд

1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

2. Ковид-19 халдварыг эмчлэх, илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарах шаардлагатай. 

3. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад үүрэг болгож байна.

4. Улс, нийслэл, аймгийн хэмжээнд халдварын эрсдлийн үнэлгээг хийж, ажиллах шаардлагатай байна. 

5. Халдварын болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийн бэлэн байдлыг хангах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.