МАН-аас мэдээлэл хийлээ.

МАН-аас мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар оролцов. Нэр дэвшигч Х.Булгантуяа "МАН аль болох мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зорьсон. Энэ сонгуульд эмч, банк санхүүгийн салбарын залуу боловсон хүчнээ дэмжиж, нэр дэвшүүлсэн. МАН жилийн жилд хандивын аян өрнүүлдэг. Намынхаа гишүүдээс авсан 1000, 5000 төгрөг ч багадахгүй бидэнд дэмжлэг болсоор ирсэн. Ямар нэг худал мэдээлэл, хар пи-аргүй, шударга сонгууль байгаасай гэж хүсч байна. Нэр дэвшигчид удахгүй хандивын дансаа зарлана.

Та бүхэн 1000 төгрөг гэлтгүй хандив өгч, бидэнд сэтгэлийн дэм өгөөрэй" гэв. Мөн энэ хэвлэлийн хуралд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг оролцсон бөгөөд тэрбээр "Өнгөрсөн баасан гаригаас "МАН дэнчин авсан" гэдэг хуурамч мэдээлэл тарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН албан ёсоор няцаалт хийж байгаа юм. Хуульд заагаагүй дэнчин, хураамж авахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгдөггүй. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд бүгд гарын үсэг зурснаар албан ёсных болдог. Гэтэл хэвлэлээр яваад байгаа хуурамч мэдээлэл дээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгсөн байгаа юм. Зөвхөн энийг харахад л хуурамч баримт байна гэдэг нь харагдана" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.