Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ
Баян-Өлгий аймагт өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар нийтдээ 180 өвчтөн эмнэлэгт хэвтсэнээс 26 хүн буюу 14.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Аймгийн хэмжээнд амбулаторийн 18 нэгжид 4866 хүн үйлчлүүлсний 1 хувь дээрх төрлийн өвчнөөр өвчилжээ.
Түүнчлэн түргэн тусламжийн 359 дуудлагын 5,2 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай өвчин эзэлж, 0,3 хувиар өссөн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.