Н.Номтойбаяр: Миний нэр дэвшигчийн материал 100 хувь шаардлага хангасан.

Н.Номтойбаяр: Миний нэр дэвшигчийн материал 100 хувь шаардлага хангасан.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр найм дахь удаагийн парламентын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл түүний нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан гэх мэдээлэл зарим сайтад түгэх болсон. Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн нүүр номоороо дамжуулж мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна. Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100 хувь хуулийн шаардлага хангасан. Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШҮҮХ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг ПРОКУРОРТ БУЦААЛАА 2020-05-25

Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ 2020-05-25

ЦЕГ: Хялбар аргаар мөнгө олох гэсэн нь ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ болгож байна 2020-05-25

АНУ Бразилд хиймэл амьсгалын мянган аппарат нийлүүлэхээр болсон тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл твиттер хуудсандаа мэдээлжээ. 2020-05-25

Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ 2020-05-25

Н.Номтойбаяр: Миний нэр дэвшигчийн материал 100 хувь шаардлага хангасан. 2020-05-25

Хятадад халдварын шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрчээ 2020-05-25

БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ? 2020-05-25

Ян Ян коронавирусний тухай киноны гол дүрд тоглоно 2020-05-25

Өнгөрөгч онд эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ 2020-05-25

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд холбогдох хэргийн дараагийн шүүх хурал Иерусалимын тойргийн шүүхэд ирэх 7 дугаар сарын 19-нд болно. 2020-05-25