Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ.

Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй  явган хүний замтай  бөгөөд тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусчээ. Уг авто замыг барьснаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг  холбогдох албаныханд үүрэг болгов.

Энэ үеэр иргэдийн төлөөлөл хотын Захирагчтай уулзлаа. Тэд, Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал жижиглэнгээр худалдаалдаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгааг хэлсэн юм. Хотын Захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах үүргийг өгсөн юм.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хур тунадас нэмэгдүүлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. 2020-05-26

Германы галт уул судлаачид дрон буюу нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтай идэвхтэй галт уулсыг судлах аюулгүй аргыг нээжээ. 2020-05-26

Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг 2020-05-26

Шүүгчийн гэрээс хураан авсан 1.3 сая ам.долларыг УЛСЫН ОРЛОГО болголоо. 2020-05-26

Испанид ирэх долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг 14 хоног тусгаарлахаа болино. 2020-05-26

Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ 2020-05-26

Oнцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ. 2020-05-26

“Novavax” компани шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцох 130 орчим хүнийг бүртгэж эхэлснээ даваа гарагт мэдэгджээ. 2020-05-26

Шатахууны үнэ БУУРЛАА 2020-05-26

Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан байхад Өрхийн орлого арван хувь давж өссөн байна. 2020-05-26

Шведэд хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоогүй ч ажилгүйдэл нэмэгджээ 2020-05-26