Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "УОК, МИАТ-тайгаа хамтраад 10-аад чартер нислэг хийж, гадаадад суугаа 1800-гаад иргэдээ авчирлаа
УОК-оос гадаадад суугаа иргэдийг авчрахдаа жирэмсэн, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ нэн түрүүнд авчирч байгаа. БНСУ-д дээрх шаардлагыг хангаж байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш олон бий. Бид энэ шалгуураар БНСУ-аас иргэдээ авчирсан. Сөүлээс иргэдээ авчирсан эхний нислэгээр халдвартай хоёр иргэн ирсэн. Солонгосын засаг захиргаанаас “Иргэдээ нэг дор олноор бүү цуглуулаач, халдвар тархах нөхцөл үүсэж байна” гэсэн учир утсаар бүртгэл хийсэн. Эхний хоёр чартер нислэгээр эхэлж бүртгүүлсэн 500 хүн ирсэн. Шинээр бүртгэл эхлэхэд өдрийн 13 цаг гэхэд 160 хүн бүртгүүлсэн учир 14.00 гээд бүртгэлээ зогсоож байсан. Нэмж бүртгэх нь тодорхойгүй хүлээлт үүсгэх учир онгоцны суудлын тооноос давуулж бүртгэл явуулаагүй. Монголын 3 дахь Ерөнхийлөгч Москвагаар дамжин Берлинээр ирсэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.