Шүүгчийн гэрээс хураан авсан 1.3 сая ам.долларыг УЛСЫН ОРЛОГО болголоо.

Шүүгчийн гэрээс хураан авсан 1.3 сая ам.долларыг УЛСЫН ОРЛОГО болголоо.

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Энэхүү хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд үлдсэн шүүгдэгч нарыг шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн.

Улмаар Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн билээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноосон юм. Хэргийг шалгах явцад 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан юм.

Харин Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр /2020.05.26/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэвлэлийн хурал хийнэ. 



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ 2020-05-26

Хятад улс Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. 2020-05-26

Хур тунадас нэмэгдүүлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. 2020-05-26

Германы галт уул судлаачид дрон буюу нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтай идэвхтэй галт уулсыг судлах аюулгүй аргыг нээжээ. 2020-05-26

Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг 2020-05-26

Шүүгчийн гэрээс хураан авсан 1.3 сая ам.долларыг УЛСЫН ОРЛОГО болголоо. 2020-05-26

Испанид ирэх долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг 14 хоног тусгаарлахаа болино. 2020-05-26

Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ 2020-05-26

Oнцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ. 2020-05-26

“Novavax” компани шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцох 130 орчим хүнийг бүртгэж эхэлснээ даваа гарагт мэдэгджээ. 2020-05-26

Шатахууны үнэ БУУРЛАА 2020-05-26