“BARILGA EXPO-2020” үзэсгэлэн 5 өдөр үргэлжилнэ.

“BARILGA EXPO-2020” үзэсгэлэн 5 өдөр үргэлжилнэ.

 “BARILGA EXPO-2020” олон улсын барилгын үзэсгэлэн “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор цахим хэлбэрээр болж байна. 

Өчигдөр нээгдсэн үзэсгэлэн өнөөдөр "Цемент бол барилгын талх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт БХБЯ, "МАК" ХХК болон "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага төлөөлөл оролцож, төр, засаг болон мэргэжлийн байгууллага, үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс хамтарсан зохицуулалт бүхий үйл ажиллагаа явуулж сүүлийн үед үнэ нэмэгдэж, нийлүүлэлт хомсдоод буй байдлыг хянан шийдвэрлэх талаар хэлэлцлээ. 

Цементийн үнэ 7 хоногийн дотор тонн нь 280-300 мянган төгрөг болж даруй 2 дахин нэмэгдсэн нь барилгын ажил ид эхэлж буй энэ цаг үед дэд бүтэц, бүтээн байгуулалтын компани, ААН-үүдэд хүндээр тусаж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр барилгачид, барилгын компаниудаас цементийн хомсдол, үнийн хөөрөгдлөөс болж үүсээд буй нөхцөл байдал, шийдэх зүйл, гарцын талаар цахимаар санал авав. 

“BARILGA EXPO 2020” олон улсын барилгын үзэсгэлэн энэ сарын 25-29-нд болж буй бөгөөд барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар "Барилга.МН" ажиллаж, БХБЯ, Барилгын Хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилгын мэргэжлийн холбоод, төрийн болон ТББ-ууд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “NCD” групп ажиллаж байна.


Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын танилцуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээ, орон сууцны мэдээллийг зураг, видео хэлбэрээр "Barilgaexpo.mn" цахим платформ дээр эрэмбэлсэн ангилалын дагуу байршуулж байна. Мөн үзэгчидтэй цахим сувгуудаар холбогдох боломжтой юм. Эдгээр өдрүүдэд мэргэжлийн студи ажиллаж, оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээ, вэбинар, сургалт, сурталчилгаа, Live - ыг мэргэжлийн хөтлөгч, хөтөлбөрийн дагуу шууд дамжуулан хүргэж байна. 



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгийн зүүн хойд нутагт орших Ассам мужид 30 мянга гаруй хүн үерт боогджээ. 2020-05-26

Тусгай онгоцоор ирсэн 6 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ 2020-05-26

ОХУ түлшний импортыг түр хугацаагаар зогсоожээ. 2020-05-26

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буурчээ 2020-05-26

ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 59 шинэ тохиолдол илэрчээ. 2020-05-26

“BARILGA EXPO-2020” үзэсгэлэн 5 өдөр үргэлжилнэ. 2020-05-26

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын алба элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарлажээ 2020-05-26

Нийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. 2020-05-26

И.Ганбат: Авлигын мөнгө хурааж буй бичлэгийг ХЭРЭГТ ХАВСАРГААГҮЙ байсан 2020-05-26

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авч эхэллээ 2020-05-26

Хүн хоорондын зай барихаа зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ 2020-05-26