Хүн хоорондын зай барихаа зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ

Хүн хоорондын зай барихаа зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ
1. Израилийн Тел-Авив хотын их сургуулийн эрдэмтэд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин коронавируст халдварт нөлөөлж байгаа эсэхийг судалжээ. БЦЖ хийлгэсэн 3064, хийлгээгүй 2869 Ковид-19-тэй өвчтөнг харьцуулахад сүрьеэгийн вакцин халдвар авахад нөлөөлөхгүй болохыг тогтоосон байна. Харин уг судалгаанд хүнд өвчтөн бага хамрагдсан учраас БЦЖ вакцин Ковид-19-ийн хүндрэлээс сэргийлдэг эсэхийг тодорхойлох боломжгүй байжээ.
2. АНУ-ын эрдэмтэд тамхи татдаг хүмүүс Ковид-19-өөр өвчилж хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ. Учир нь уушгинд байдаг ACE2 рецептор нь тамхи татах үед ихсэж коронавирустэй холбогддог болохыг тогтоосон байна. Судлаачид тамхи татахгүй байхад ACE2 уургийн хэмжээ буурч байгааг илрүүлжээ.
3. Их Британийн анагаахын сургуулийн эрдэмтэд Ковид-19-тэй 274 өвчтөнд хийсэн судалгаагаар 7,7% нь венийн судасны бөглөрөл (тромбэмболит)-тэй байжээ. Эдгээр өвчтнүүдийн 76,2%-д уушгины судасны бөглөрөл (эмболи) болон цус бүлэгнэх шинж илэрсэн байна. Судлаачид Ковид-19-тэй өвчтөнд венийн судасны бөглөрлийг эрт илрүүлэх нь нас барах эрсдэлийг бууруулна гэжээ. Түүнчлэн энэхүү судалгааг Ковид-19-ийн эмгэг жамыг судлахад ач холбогдолтой гэж үзжээ.
4. ОХУ-д Ковид-19-тэй өвчтнүүдийн нас баралтын шалтгааны 60 орчим хувь нь зүрхний шигдээс байжээ.
5. Францын Лионы их сургуулийн судлаачид эрчимт эмчилгээнд орсон Ковид-19-тэй 340, коронавируст халдваргүй 1210 хүнд өвчтнүүдийг харьцуулахад Ковид-19-тэй өвчтнүүдийн дунд таргалалтын түвшин өндөр байжээ.
6. Их Британийн судлаачид өдөрт 6-10 удаа гараа угааснаар Ковид-19-ийн халдвар авах эрсдлийг 36% бууруулах боломжтойг тогтоожээ.
7. Канадын Нийгмийн эрүүл мэндийн хүрээнгийн судалгаагаар хүн хоорондын зай барих арга хэмжээг зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“BARILGA EXPO-2020” үзэсгэлэн 5 өдөр үргэлжилнэ. 2020-05-26

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын алба элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарлажээ 2020-05-26

Нийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. 2020-05-26

И.Ганбат: Авлигын мөнгө хурааж буй бичлэгийг ХЭРЭГТ ХАВСАРГААГҮЙ байсан 2020-05-26

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авч эхэллээ 2020-05-26

Хүн хоорондын зай барихаа зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ 2020-05-26

"ЗУРА" кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо 2020-05-26

ШЕНГЕНИЙ бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав 2020-05-26

ТЕГ: Mөрдөн байцаалтын 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэн шийдвэрлэжээ. 2020-05-26

Гадаад улсаас татаж авсан иргэдийнхээ тоогоор Монгол Улс хоёрдугаарт жагсаж байн 2020-05-26

БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав 2020-05-26